Энэ мэдээ хуучирсан буюу 2020/04/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Францад коронагаар амиа алдагсдын тоо 10.000 давав

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
3 минут 39 секунд

Хамгаалалтын хувцас өмссөн оршуулгын компанийн ажилтнууд коронагаар амиа алдагчийн авсыг зөөж явна. Өндөр настны асрамжийн газар, Мюльхаус, Францын зүүн хэсэг. Зургийн эх сурвалж. AFP


Түлхүүр мэдээлэл:
  • Амиа алдагсдын 7000 гаруй нь эмнэлэгт нас баржээ.
  • 7 хоногийн дараа дуусах хөл хориог сунгана гэсэн хүлээлт байна. 
  • Францад коронагийн халдварын оргил үе хараахан тохиогоогүй байгаа гэж эрүүл мэндийн албаныхан үзэв. 

     

"Ковид-19" өвчний улмаас амиа алдагсдын тоо Францад 10 мянга давлаа. Гуравдугаар сарын нэгнээс хойшх хамгийн сүүлийн мэдээллээр 10238 хүн амиа алдаад байна. Өнгөрсөн 24 цагийн хугацаанд гэхэд л эмнэлгүүдэд 607 хүн нас баржээ. 820 гаруй хүн гэр сувилгаанд байсан ч амиа алджээ. Гэр асаргаанд байсан хүмүүсийг хэдэн хоногийн дотор өвчнийг хяналтдаа авсан гэж үзэж байсан юм.

Халдвар тархалтын улмаас Франц улс 3 дугаар сарын 15-наас эхлэн нэг сарын хөл хорио тогтоосон бөгөөд зөрчсөн тохиолдолд торгууль ногдуулах шийдвэр гаргасан. Мягмар гаригт эрх баригчид 10-19 цагийн хооронд хүмүүсийг гадаа дасгал хийж, гүйхийг хориглосон байна.  Энэ хоригийг 4 сарын 15-аас сунгана гэсэн хүлээлт байна.

Францад цар тахал нь “нэмэгдэх шатандаа” хэвээр байна гэж Эрүүл мэндийн газрын дарга Жером Саломон мэдэгдсэн бөгөөд өдөр бүр нас барах, эмнэлэгт хэвтэх болон хүнд өвчний тохиолдол нэмэгдсээр байгаа гэжээ. Мөн тэрээр энэ бол “оргилд үе” биш гэдгийг онцолжээ.  

Гэсэн хэдий ч халдвар тохиолдлын өсөлтийн хурд удааширч байгаа шинж тэмдгүүд байгаа гэж үзэж байна. Хүнд хэлбэрийн халдвар өнгөрсөн 24 цагт 59-өөр л нэмэгдсэн нь өмнөх өдрүүдийнхээс буурсан үзүүлэлт бөгөөд 518 шинэ тохиолдлыг хүнд ангиллаас гарсан хүмүүс ихэвчлэн тэнцвэржүүлж байна гэлээ.

Францын эмч нар эмнэлгүүдийг хэт их ажиллуулах нь хамгийн муу хувилбар гэдэг байр сууриа илэрхийлсэн.

Мягмар гаригт Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон Парисын зах хэсэгт орших тус улсын хамгийн олон халдвар бүртгэгдсэн газар нутгийн нэг болох Сент-Денис хотод очсон байна. Сент-Денист 3-р сарын сүүлийн хоёр долоо хоногт амиа алдагсдын тоо 63 хувиар нэмэгдсэн ч шалтгаан тодорхойгүй байна.

Дэвсгэр мэдээлэл:
Франц Улсад шинэ төрлийн корона вирусний халдварын анхны тохиолдол өнгөрсөн нэгдүгээр сарын 24-нд Бордеаукс хотод бүртгэгдсэн. Эхний 5 тохиолдол нь БНХАУ-аас ирсэн, эргэн ирсэн хүмүүс байсан бөгөөд хоёрдугаар сарын 28-нд хятад жуулчин амиа алдсан нь үхлийн анхны тохиолдол болжээ. Францад халдвар тархалт огцом нэмэгдэхэд нөлөөлсөн үйл явдал нь 2 сарын 17-24-ний хооронд зохион байгуулагдсан Христийн сүмийн нээлттэй хаалганы өдөр гэж үзэж байна. Тус арга хэмжээнд багадаа 2500 хүн оролцсон гэж тооцоолсон бөгөөд тэдний тал хувь нь Ковид-19-ийн халдвар авчээ. 

Г.Мандахбилэгт

Эх сурвалж: CNN

Манай улс олон улсын ачаа тээврийн жолооч нарыг 24 цагийн дотор буцааж байна
Манай улс олон улсын ачаа тээврийн жолооч нарыг 24 цагийн дотор буцааж байна
 
ФОТО: АН-ын бүлгийн хуралдаанд ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл танилцуулга хийж байна
ФОТО: АН-ын бүлгийн хуралдаанд ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл танилцуулга хийж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/04/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.