Сүүлийн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд 517 хүнээс халдвар илэрлээ. Улаанбаатар хотын хэмжээнд 279 тохиолдол шинээр нэмэгдсэн бол 238 тохиолдол орон нутагт бүртгэгдсэн байна. Харин коронавируст халдварын улмаас дөрвөн хүн нас барсан байна.
Улсын хэмжээнд хэвтэн эмчлүүлж буй хүмүүсийн биеийн байдлыг авч үзвэл:
- Хөнгөн – 818
- Хүндэвтэр – 2009
- Хүнд - 235
- Маш хүнд – 43 хүн байна.
Өнөөдрийн байдлаар гэрийн хяналтад 9829 хүн эмчлүүлж байгаа аж. Хэвтэн эмчлүүлж буй 3105 иргэн байна.