Канадын Ерөнхий сайд Жастин Трюдо өнөөдөр ОХУ-ын “ямар ч үндэслэлгүй халдлагыг” зэмлэн буруушааж, Оросын 62 аж ахуйн нэгж, хувь хүн, тэр дундаа банкууд болон тус улсын “элитүүд”-ийн эсрэг шинэ хориг арга хэмжээ авахаа мэдэгдлээ. Мягмар гарагт Канад улс АНУ зэрэг холбоотнуудын хамт Оросын эсрэг эдийн засгийн хориг арга хэмжээний эхний шатыг хэрэгжүүлсэн.
Мөн зүүн Европ дахь НАТО-гийн төлөөлөгчийн газарт Канадын 460 хүртэлх цэргийн албан хаагчийг илгээсэн. Трюдо хэлэхдээ Канад Оросын түрэмгийлэлд "хүчээр" хариу өгнө гэж мэдэгдсэн ч Канад Украинд шууд цэргээ оруулах талаар бодож байгаа эсэхээ дурдаагүй юм. Канад бол Украины цагаачдын тоогоор дэлхийд тэргүүлдэг улс билээ. Мөн түүнчлэн Канадын Гадаад хэргийн сайд, Украин-Канад гаралтай Кристиа Фриланд олон нийтэд хандан үг хэлжээ. Тэрбээр "Украин-Канадын олон нийтэд хандаж хэлэхэд, одоо бид Украин дахь найз нөхөд, гэр бүлээ дэмжиж, хүчирхэг байх цаг нь болсон" хэмээсэн бөгөөд украйн хэл дээр мөн хэлсэн байна.
Эх сурвалж: BBC