Энэ мэдээ хуучирсан буюу 2022/02/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ОХУ-ын хотуудад болсон жагсаалын үеэр 1500 хүнийг баривчилжээ

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
1 минут 18 секунд

Донбасст цэргийн ажиллагаа явуулж Украинтай дайтаж эхэлснийг ОХУ-ын иргэд эсэргүүцэн томоохон хотуудад эсэргүүцлийн жагсаал өрнөж байна. OVD-Info агентлагийн мэдээгээр өчигдөр ОХУ-ын 53 хотод өрнөсөн жагсаал цуглааны үеэр хүчний байгууллагынхан 1500 хүнийг баривчилан саатуулжээ. Эдгээрээс Москвад 800 гаруй, хоёр дахь том хот Санкт-Петербургт 340 хүн баривчлагдсан байна. Оросын Мөрдөн байцаах хороо мэдэгдэл гарган хууль бус арга хэмжээ зохион байгуулсан, оролцсон хүмүүсийг эрүүгийн хариуцлагад ч татахыг анхаарууллаа.

Пүрэв гарагийн үүрээр Путин Украин руу дайралт эхлүүлсний дараа Оросын хэд хэдэн идэвхтэн олон нийтийн сүлжээгээр хүмүүсийг гудамжинд гарахыг уриалсан юм. Хүний эрхийн өмгөөлөгч Лев Пономавёвын эхлүүлсэн цахим өргөдөл хэдхэн цагийн дотор 150 000 гаруй, өдрийн эцэс гэхэд 289,000 гаруй хүний ​​гарын үсэг цуглуулжээ.

250 гаруй сэтгүүлч түрэмгийллийг шүүмжилсэн нээлттэй захидалд нэгдэж буйгаа илэрхийлсэн бол өөр нэгэн эсэргүүцлийн захидалд 250 орчим эрдэмтэн гарын үсэг зурсан аж.

Хэнтий аймгийн нутагт ой хээрийн түймэр гарчээ
Хэнтий аймгийн нутагт ой хээрийн түймэр гарчээ
 
Улаанбаатарт шөнөдөө -11 хэмийн хүйтэн хононо
Улаанбаатарт шөнөдөө -11 хэмийн хүйтэн хононо
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/02/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.