ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар Төлбөрийн чадваргүйдлийн буюу дампуурлын хуулийг УИХ-д өргөн мэдүүлж байгаа талаар мэдээлэл өглөө.
Тэрбээр "Олон улсаас манайд өгч байгаа зөвлөмжид 1993 оны Дампуурлын хуулиа шинэчлэн найруулж гаргах шаардлагууд ирж байгаа. Энэ дагуу дампуурлын тухай хуулийг өргөн мэдүүлэхээр болж байгаа. Энэ бол Хаврын чуулганаар хэлэлцэгдэх гол хуулиудын нэг байх болно.
Тухайлбал төлбөрийн чадваргүй байдалд орсон ААН-үүдийн битүүмжинд байгаа газрын төлбөртэй холбоотой харилцааг Төлбөрийн чадваргүйдлийн буюу дампуурлын хуулиар зохицуулж өгнө" гэв.