Энэ мэдээ хуучирсан буюу 2022/02/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Х.Нямбаатар: Капитал банкинд хураагдсан 118 тэрбум төгрөгийн үнэ бүхий эд хөрөнгийг ЭМДЕГ, НДЕГ-т шилжүүлнэ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 48 секунд

Засгийн газрын хуралдаанаар татан буугдсан “Капитал банк” ХХК-д байршиж байсан Нийгмийн даатгалын сангийн хөрөнгийг төлүүлэх чиглэлээр авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар хэлэлцжээ. Энэ талаар ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар мэдээлэл хийлээ.

Тэрбээр "Капитал банкийг 2019 оны дөрөвдүгээр сарын 8-ны өдөр татан буулгахад Монголбанкны хяналт шалгалтын тайлангаар ЭМДЕГ, НДЕГ-т нийт 240 тэрбум төгрөгийн өр барагдуулах тооцоо гарсан. Энэ дагуу Эрүүгийн хэргийн мөрдөн шалгах ажиллагааны явцад Капитал банкны харилцахад байсан үлдэгдэл бэлэн мөнгөнөөс хоёр даатгалын санд тус бүр 7.7 тэрбум төгрөгийн мөнгийг шилжүүлсэн.

Мөн мөрдөн шалгах ажиллагааны явцад битүүмжлэгдсэн эд хөрөнгөөс ЭМС-д 36.5 тэрбум төгрөгийн үнэ бүхий үл хөдлөх эд хөрөнгийг НДЕГ-т 22.1 тэрбум төгрөгийн үнэ бүхий эд хөрөнгийг шилжүүлж өгсөн гэх мэдээллийг бидэнд өгсөн.

Өнгөрсөн амралтын өдөр холбогдох байгууллагуудыг байлцуулж мөрдөн шалгах албанаас Капитал банкны барьцаанд болон өөрийн өмчлөлд байсан бусад эд хөрөнгийн жагсаалтыг ЭМДЕГ, НДЕГ-т танилцуулсан. Авбал зохих хувь хэмжээгээр нь хувь тэнцүүлж Капитал банкинд хураагдсан, битүүмжлэгдсэн хөрөнгүүдийг шилжүүлэхээр тохиролцсон.

Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар үлдэгдэл 118 тэрбум төгрөгийн үнэ бүхий бусад эд хөрөнгүүдийг дээр дурдсан хоёр санд хувь тэнцүүлэн шилжүүлж өгөх ажлыг хуулийн хүрээнд зохион байгуулахыг ХЗДХЯ, ХНХЯ, ЭМЯ-д даалгасан" гэв.

Төгрөгийн хадгаламж 1.8 хувиар багасав
Төгрөгийн хадгаламж 1.8 хувиар багасав
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/02/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.