Энэ мэдээ хуучирсан буюу 2020/04/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Өсвөр насны хүүхэдтэйгээ үр дүнтэй харилцах 5 зөвлөмж

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 19 секунд

Өсвөр нас хэмээх эмзэг нандин үед хүүхэдтэйгээ үр дүнтэй харилцах 5 зөвлөмжийг хүргэж байна.

1. Асуудал танд оршиж байх вий. Та өөрийгөө шалгаж үзээрэй.

2. Хүүхдээ залруулахдаа сөрөг аргаас татгалзаж эерэг арга ашиглая. Ихэнх тохиолдолд тайван тайлбарлаад өгөхөд хүүхэд маш сайн ойлгож хүлээн авдаг.

3. Хүүхдэд буруу сэтгэгдэл төрүүлэх, үл ойлголцохоос сэргийлэх. Ялангуяа бодлогогүй хэлсэн үг хуурамч амлалт мэт сонсогдож хүүхдийн эмзэг сэтгэлийг шархлуулах вий. Болгоомжтой хандаарай.

4. Хүүхдийн биеийн өсөлт, тархины дасан зохицол явагдаж байхад шоолж огт болохгүй. Ялангуяа эрэгтэй хүүхдүүд гэнэт огцом өсдөг тул урт мөчиндөө дасаагүй орон зайн баримжаа муутай байх үед гаргаж байгаа аливаа эв хавгүй байдлыг нь шоолж болохгүй. Харин ажиглаж туслах хэрэгтэй.

5. Нууцлалыг нь хүндэлж хамгийн сайн найз, түшиг тулгуур нь болох. Эцэст нь хэлэхэд хүүхдийнхээ эрх ашгийг өөрийнхөөсөө эрхэмлэн хайрлах юм бол түүнээс бас адилхан хайрыг хүлээн авна.

Д.Нямхүү: Хоёр иргэн эдгэрч, ХӨСҮТ-ээс гарч байна
Д.Нямхүү: Хоёр иргэн эдгэрч, ХӨСҮТ-ээс гарч байна
 
“Ариун орон” уртын дууны улсын уралдаанд 100 гаруй ардын авьяастан оролцлоо
“Ариун орон” уртын дууны улсын уралдаанд 100 гаруй ардын авьяастан оролцлоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/04/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.