ЭМЯ, ХӨСҮТ-ээс коронавируст халдвартай холбоотой цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна.
ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү "Өнөөдөр 2 иргэн эдгэрч эмнэлгээс гарч байна. Тус иргэдээс таван төрлийн шинжилгээ авахад сөрөг гарсан. Цаашид 21 хоногийн хугацаанд тусгаарлагдана. Энэ хугацаанд шинжилгээг дахин авна.
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх үүрэг өгсний дагуу БНСУ-ын ЭСЯ, БНХАУ-ын ЭСЯ-аас хандивласан оношлуур ашиглан шинжилгээ хийх боломжтой нэг лабораторийн шугам нээгдлээ.
Франц иргэний биеийн байдал сайжирч байна. Франц иргэний ажилладаг “Бадрах энержи” компаниас ХӨСҮТ-ээс 100 сая төгрөгийн тусламж, хандив өргөлөө. Энэхүү хандивыг коронавирусний халдварыг эмчлэхээр ажиллаж буй эмч, эмнэлгийн ажилтнуудад урамшуулал болгон хуваарилахаар шийдвэрлээд байна.
Дархан-Уул аймагт тусгаарлагдсан 6 иргэнээс халдвар илрээгүй. Токио-Улаанбаатар чиглэлийн нислэгээр ирсэн 182 иргэнд халдвар илрээгүй. Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д 183 хүн тусгаарлалтанд байна.
Дөрөвдүгээр сарын 6-н буюу өчигдөр ХӨСҮТ-өөс 65 хүн гарч гэрийн хяналтад шилжин орлоо. Бид дараагийн нислэгээр ирэх иргэдээ авах бэлтгэлээ хангаж байна” гэв.
ШУУД ҮЗЭХ: