Энэ мэдээ хуучирсан буюу 2020/04/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хүүхэд хамгаалагч төсөл хэрэгжиж эхэллээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 4 секунд

Хөвсгөл аймгийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газар, Хөдөлмөр халамж үйлчилгээний газар, Цагдаагийн газар хамтран Хүүхэд хамгаалагч төслийг хэрэгжүүлж  эхэллээ.

Тус төсөл нь хүүхдийг гэрээс сургууль, сургуулиас гэр хүртэлх замын аюулгүй байдлыг хангах, аливаа эрсдэлд өртөхөөс урьдчилан сэргийлэх зорилготой гэнэ. Хүүхэд хамгаалагч нар нь нийгмийн бүхий л орчинд хүүхдийг үл хайхрах байдал, дарамт, хүчирхийлэлд өртөхөөс урьдчилан сэргийлэх, хариу үйлчилгээ үзүүлэх ажилд дэмжлэг үзүүлж хамтран ажиллах юм байна. Өнөөдөр аймгийн Цагдаагийн газрын 2 ахмад албан хаагч хүүхэд хамгаалагчаар сонгогдож хамтын ажиллагааны гэрээгээ байгууллаа. Цаашид 2 албан хаагч арав арван сайн дурынхныг нэгтгэн 22 хүүхэд хамгаалагч хамтран ажиллана гэдгийг Хөвсгөл аймгийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын дарга Ч.Дашбаяр мэдээллээ.

“Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийг хууль зөрчин авсан гэх хэргийг шүүхэд шилжүүллээ
“Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийг хууль зөрчин авсан гэх хэргийг шүүхэд шилжүүллээ
 
“The MongolZ” баг “PGL Bucharest 2026” тэмцээний гуравдугаар байрт шалгарлаа
“The MongolZ” баг “PGL Bucharest 2026” тэмцээний гуравдугаар байрт шалгарлаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/04/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.