Японы сошиал од Пикотаро 2016 онд хит болж байсан PPAP (Pen-Pineapple-Apple-Pen) дуугаа коронавирусийн халдвараас сэргийлэх үйлсэд зориулан “Pray-for-People-and-Peace” болгон өөрчилжээ.
Гараа угааж хэвшихийг хүмүүст уриалсан шинэ дууны видео нь Бямба гарагт нийтэд хүрсэн бөгөөд өнөөдөр Японы твиттер сүлжээнд хамгийн өндөр эрэлттэй видео дүрснүүдийн нэг болсон байна.
Пикотарогийн 2016 оны бүтээл PPAP нь Billboard Hot 100 жагсаалтад багтсан хамгийн богино дуу (2 минут үргэлжилдэг) болж, Гиннесийн дээд амжилтын номонд бичигдэж байв.