Энэ мэдээ хуучирсан буюу 2020/04/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хятад улс Ухань нэртэй “ялалтын“ пуужин хөөргөнө

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
1 минут 38 секунд

Түлхүүр мэдээлэл:

  • БНХАУ цар тахлын хүнд үеийг амжилттай даван туулсан иргэддээ баяр хүргэн пуужин хөөргөхөөр болжээ.
  • Тус хиймэл дагуулыг энэ сарын хоёрдугаар хагасаас тойрог замд оруулах аж.
  • "Ухань" нэрт тус пуужин нь хиймэл дагуулын шинэ хөтөлбөрийн эхлэл болох төлөвтэй байна.

БНХАУ коронавирусийг ялан дийлж, хүнд үеийг амжилттай даван туулсан иргэддээ баяр хүргэн, “Ухань” хэмээн нэрлэсэн хиймэл дагуулыг энэ сарын хоёрдугаар хагаст тойрог замд оруулах тухай "Жэньминь жибао" сонинд мэдээлжээ.

Уг хиймэл дагуулыг хатуу түлшт "Куайжоу-1A" зөөгч пуужингийн тусламжтайгаар сансарт хөөргөх бөгөөд энэ нь хиймэл дагуулын шинэ хөтөлбөрийн эхлэл болох төлөвтэй байна хэмээн хэвлэлийнхэн үзэж байна.

БНХАУ цаг уур, харилцаа холбоо, навигацийн хиймэл дагуулууд, мөн сарыг судлах технологи бүтээн үндэсний сансрын хөтөлбөрөө идэвхтэй хөгжүүлж байгаа юм. Тус улсын эрдэмтэд мөн солирууд, Ангараг гаргийг судлах төсөл хэрэгжүүлж байгаа бөгөөд тэдгээрийн гадаргууг энэ жилээс эрчимтэй судалж эхлэх ажээ.

Дэвсгэр мэдээлэл: БНХАУ-д нийтдээ 81,708 хүн Ковид-19 халдвар авч, 3,331 хүн нас барсан юм. Харин сүүлийн үед нөхцөл байдал сайжирч байгаа бөгөөд өнгөрсөн 24 цагийн хугацаанд 39 хүн шинээр халдвар авч, 2 хүн нас бараад байна.
ОХУ-д нэгэн иргэн чимээ гаргалаа хэмээн таван хүн бууджээ
ОХУ-д нэгэн иргэн чимээ гаргалаа хэмээн таван хүн бууджээ
 
Яруу найрагч А.Лхагва “Болор цом”-ын эзэн боллоо
Яруу найрагч А.Лхагва “Болор цом”-ын эзэн боллоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/04/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.