Энэ мэдээ хуучирсан буюу 2022/02/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ОБЕГ: Хаданд хашигдаж буух боломжгүй болсон малчныг 18 бог малын хамт буулгасан

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 43 секунд

Ховд аймгийн Ховд сумын Баруун салаа багийн “Рашаант” гэдэг газарт нэг хүн хаднаас бууж чадахгүй болсон тусламж хэрэгтэй байна гэсэн дуудлагыг хоёрдугаар сарын 7-ны өдрийн 14:21 цагт хүлээн авсан.Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн алба хаагчид 32 настай малчин С нь 18 бог малын хамт 200 м орчим өндөртэй хаданд хашигдаж буух боломжгүй болсон байсныг 1 цаг 53 минут ажиллаж тухайн иргэнийг 18 бог малын хамт хаднаас буулгасан.

Мөс цөмөрсөн 11 удаагийн дуудлага бүртгэгджээ
Мөс цөмөрсөн 11 удаагийн дуудлага бүртгэгджээ
 
Сагсчин Б.Билгүүн Монгол Улсын гавьяат тамирчин цол хүртлээ
Сагсчин Б.Билгүүн Монгол Улсын гавьяат тамирчин цол хүртлээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/02/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.