Энэ мэдээ хуучирсан буюу 2020/04/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Apple” компани нэг сая гаруй нүүрний хамгаалалт үйлдвэрлэнэ

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
1 минут 14 секунд

Түлхүүр мэдээлэл:

  • Apple компани эмнэлгийн ажилтнуудад зориулан нүүрний хамгаалалт үйлдвэрлэхээр болжээ.
  • Долоо хоногт 1 сая гаруй нүүрний хамгаалалт үйлдвэрлэхээр төлөвлөөд байгаа аж.
  • Уг үйл ажиллагаанд загвар зохион бүтээгч, инженер, нийлүүлэгчдээ дайчлах юм байна.

“Apple” компанийн гүйцэтгэх захирал Тим Кук өөрийн твиттер хуудаснаа "Манай компани эмнэлгийн ажилтнуудад зориулан нүүрний хамгаалалт үйлдвэрлэхээр боллоо" хэмээн ярьсан бичлэгээ байршуулжээ. 

“Apple” компани долоо хоногт нэг сая гаруй нүүрний хамгаалалт үйлдвэрлэхээр төлөвлөж байгаа бөгөөд эдгээр бүтээгдэхүүнээ эхний ээлжинд АНУ-ын эмнэлгийн ажилтнуудад, дараа нь дэлхий даяар тараахаар төлөвлөсөн байна. Мөн тус компани халдвар тархахаас урьдчилан сэргийлэх үүднээс 20 сая амны хаалтыг дэлхий даяар хандивлаж байгаа аж.

Одоогоор нүүрний хамгаалалтыг бүтээх, үйлдвэрлэх, нийлүүлэх үйл ажиллагаанд загвар зохион бүтээгчид, инженерүүд, нийлүүлэгчдээ татан оролцуулж эхэлсэн байна. Харин бүтээгдэхүүний үйлдвэрлэлд шаардлагатай материалыг өөрийн улс болон БНХАУ-аас авч байгаа юм байна.

Эх сурвалж:CNBC

Тахлын үеийн төрөлт: Та бодож байгаагаасаа илүү хүчтэй
Тахлын үеийн төрөлт: Та бодож байгаагаасаа илүү хүчтэй
 
Г.Ганбаатар: ӨМӨЗО-ны “Башинь“-ний 4000 км урттай төмөр зам 700 гаруй ажилтантай байхад Тавантолгойн 267 км урттай жижиг төмөр зам 883 ажилчинтай хэр нь бүтээмж маш муу байна