Энэ мэдээ хуучирсан буюу 2020/04/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Говь хувьцаат компани 250 ажилтнаа цомхотгожээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 43 секунд


Говь ХК борлуулалт муудсаны улмаас нийт ажилчдынхаа 50 хувийг цомхотгосон гэх мэдээлэл гараад байсан билээ.

 

Энэ талаар тус компанийн албаны хүнээс тодруулахад 250 хүнийг цомхотгосон байна.

Говь ХК нь 2019 оны эцсээр 2,612 ажилтантай байсан тухайгаа 2019 оны гүйцэтгэлийн тайландаа дурдсан байгаа юм. Өөрөөр хэлбэл, шинэ коронавирусийн улмаас тус компани нийт ажилчдынхаа 9.5 хувийг ийнхүү цомхотгоод байна.

Тус компаниас өгч буй мэдээллээр “2020 оны эхний улиралд Монгол Улсад айлчлах байсан жуулчдын урсгал 100% тасарсан, нөгөө талаар энэ жилийн сар шинийг тэмдэглээгүй болон хөл хориотой холбоотойгоор Говь брэндийн дэлгүүрийн борлуулалт их хэмжээгээр зогслоо. Мөн гадаад захиалагч нар ч нөхцөл байдлаас үүдэн бараа бүтээгдэхүүний захиалгуудаа цуцаллаа.

Үүнтэй холбоотойгоор үйлдвэрлэх бараа материалын тоо ширхэг, хэмжээ буурч, хэвийн үеийн үйлдвэрлэл, үйл ажиллагааны горимд өөрчлөлт орлоо. Тиймээс үүсээд байгаа нөхцөл байдлыг даван гарахад ийнхүү хүндрэл учирсан тул 250 ажилтныг цомхотгохоос өөр аргагүй байдалд хүрлээ.

Говь ХК-ийн хувьд ажилтныг цомхотгох үйл ажиллагаагаа хуулийн хүрээнд хийж байгаа бөгөөд нэг сарын цалинтай тэнцэх тэтгэмжийг ажлаас цомхотгосон хүн бүрт олгож байгаа болно. Цаашид дэлхий нийтийг хамарсан Covid-19 буюу шинэ коронавирусийг хүн төрөлхтөн ялан дийлж, бүх ажиллагаа хэвийн болж, бид ч үйлдвэрлэлийн хэмжээгээ өсгөж, ажилтнуудаа эргэн авахыг хүсэж байна” гэв.

Говь ХК-ийн 2019 оны үзүүлэлтийг харвал тус онд 210 тэрбум төгрөгийн борлуулалт хийж, 34.4 тэрбум төгрөгийн татвар улсад төлж, 2.4 тэрбумын ашигтай ажилласан байдаг.

Тус компанийн нийт борлуулалтын 64.2 хувь буюу 135 тэрбумыг нь дотоодын борлуулалт эзэлж байна. 

Тэгвэл дотоодын борлуулалтын дүн болох 135 тэрбум төгрөгийн 49 хувийг гадаадын жуулчдын худалдан авалтаас бүрдүүлжээ. Түүн дотор тал хувийг Солонгос, Хятадын жуулчид байгааг Говь ХК-ийн тайланд мэдээлжээ.

Говь ХК-ийн дотоод борлуулалт 2019 онд 135 тэрбум төгрөг буюу өмнөх оноосоо 20% өсөлттэй байсан ба энэ нь Монгол Улсын ноолууран бэлэн бүтээгдэхүүний зах зээлийн 83 хувийг эзэлсэн үзүүлэлт болж байсан билээ.

Х.Баттулга:  Өмнө гаргасан уриалгаа дахин сануулж, тайлбарлах шаардлага үүслээ
Х.Баттулга: Өмнө гаргасан уриалгаа дахин сануулж, тайлбарлах шаардлага үүслээ
 
Л.Мөнхбаясгалан: Гадаадаас ажиллах хүчнийг тооны хязгааргүй авна гэдэг бол газар нутгаа 100 жилээр харийнханд өгөх гэсэн “урвалт”-ын дэд бүлэг болохуйц улс төрийн санаатай өдөөн хатгалга
Л.Мөнхбаясгалан: Гадаадаас ажиллах хүчнийг тооны хязгааргүй авна гэдэг бол газар нутгаа 100 жилээр харийнханд өгөх гэсэн “урвалт”-ын дэд бүлэг болохуйц улс төрийн санаатай өдөөн хатгалга
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/04/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.