Энэ мэдээ хуучирсан буюу 2022/02/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Японд өдөрт илэрсэн халдварын тохиолдлын тоо анх удаа 100 мянга давжээ

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
0 минут 49 секунд

Японд өдөрт шинээр илэрсэн коронавирусний халдварын тохиолдлын тоо бямба гарагт анх удаа 100 мянга давжээ.

Эрүүл мэндийн байгууллагуудын мэдээлснээр, бямба гаргийн оройн 18:30 цагийн байдлаар улсын хэмжээнд 100 949 тохиолдол илэрсэн байна.

Түүнээс 21 122 нь Токио хотод бүртгэгджээ. Энэ нь цар тахал дэгдсэнээс хойш нийслэлд нэг өдөрт бүртгэгдсэн хоёр дахь өндөр үзүүлэлт болсноос гадна долоо хоногийн өмнөхөөс ойролцоогоор 1.2 дахин нэмэгдсэн байна.

Токиод коронавирусээр халдварласан өвчтөнүүдийг хэвтүүлэн эмчлэх эмнэлгийн орны 55.1 хувь нь дүүрээд байгаа нь баасан гаргийнхаас нэг хувиар өссөн үзүүлэлт болжээ.

Оюутнуудын хичээл маргаашаас эхэлнэ
Оюутнуудын хичээл маргаашаас эхэлнэ
 
Н.Номтойбаяр: Анхны Ерөнхийлөгчөөс хойшхи бүх Ерөнхийлөгч хуулийн хариуцлага хүлээх айдаст автаж төрийн бүх эрх мэдлийг өөрийн эрхшээлдээ атгахыг эрмэлзэж ирсэн нь нууц биш