Энэ мэдээ хуучирсан буюу 2020/04/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Нэн ховордсон амьтан болох цоохор ирвэсийн арьсыг өндөр үнээр худалдаалахыг завджээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 2 секунд

Экологийн цагдаагийн албаны алба хаагчид Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хороо 106 дугаар цэцэрлэгийн урд талын автомашины зогсоол дээр 2020 оны 03 дугаар сарын 26-ны өдөр Нэн ховор амьтдын жагсаалтад багтдаг Цоохор ирвэсийн түүхий эд болох 3 ширхэг арьсыг өндөр үнээр худалдаалахыг завдсан этгээдүүдийг илрүүллээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хойшлуулшгүй ажиллагааны хүрээнд хууль бус ангийн түүхий эд тээвэрлэж явсан тээврийн хэрэгслийг саатуулан үзлэг хийж, Цоохор ирвэсийн түүхий эд 3 ширхэг хөлдөөсөн арьсыг эд мөрийн баримтаар хураан мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлэн явуулж байна.

Цоохор ирвэс бол “Улаан ном”-д орсон,агнахыг хуулиар хориглосон амьтан. Монголд ойролцоогоор 1000 орчим ирвэс бий гэж судлаачид үздэг гэж Экологийн цагдаагийн албанаас мэдээлэв. 

Олон улсын стандартад нийцсэн хөлбөмбөгийн талбай тавдугаар сард ашиглалтад орно
Олон улсын стандартад нийцсэн хөлбөмбөгийн талбай тавдугаар сард ашиглалтад орно
 
Л.Мөнхбаясгалан: Гадаадаас ажиллах хүчнийг тооны хязгааргүй авна гэдэг бол газар нутгаа 100 жилээр харийнханд өгөх гэсэн “урвалт”-ын дэд бүлэг болохуйц улс төрийн санаатай өдөөн хатгалга