Энэ мэдээ хуучирсан буюу 2020/04/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Олон улсын стандартад нийцсэн хөлбөмбөгийн талбай тавдугаар сард ашиглалтад орно

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 15 секунд

Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан өчигдөр /2020.04.05/ олон улсын стандартад нийцсэн хөлбөмбөгийн талбайн тохижилтын ажлын явцтай танилцжээ. Тэрбээр 2019 онд тус газрын эзэмших эрхийг хүчингүй болгож, нийтийн эзэмшилд авсан.

Тус талбайд:  3450 ам метр талбайд 4.4 метр өргөнтэй, дөрвөн эгнээ 450 метр гүйлтийн зам, 5500 ам метр талбайд хөлбөмбөгийн талбай, 880 ам метр талбайд сагсанбөмбөг, гарбөмбөгийн талбай, 84 метр урттай 1.2 метр өргөнтэй уртын хариалтын зам, 1155 ам метр явган зам хийгдэж байгаа аж. Мөн үзэгчдийн суудал, сүүдрэвч, төвлөрсөн бие засах газартай юм байна.

Одоогийн байдлаар тохижилтын ажил 70 орчим хувьтай байгаа бөгөөд тавдугаар сарын 15-ны өдөр ашиглалтад оруулахаар төлөвлөжээ.

Уг талбайг Баянзүрх дүүргийн дөрөвдүгээр хорооны нутаг дэвсгэр буюу Хил хамгаалах ерөнхий газрын баруун урд талд тохижуулж байна. Нийт 1.8 га газарт цэцэрлэгт хүрээлэн, спортын талбай байгуулж байгаа юм.

ТАНД ХЭРЭГТЭЙ: Вирустэй файл, вэб сайтыг таних, шалгах ЭНГИЙН АРГА
ТАНД ХЭРЭГТЭЙ: Вирустэй файл, вэб сайтыг таних, шалгах ЭНГИЙН АРГА
 
Л.Мөнхбаясгалан: Гадаадаас ажиллах хүчнийг тооны хязгааргүй авна гэдэг бол газар нутгаа 100 жилээр харийнханд өгөх гэсэн “урвалт”-ын дэд бүлэг болохуйц улс төрийн санаатай өдөөн хатгалга