Түлхүүр мэдээлэл:
- Бар Ковид-19 халдвар авчээ.
- Дэлхий дахинд энэ анхны тохиолдол юм.
- Түүнээс гадна зургаан баранд шинж тэмдэг илэрч байгаа
Нью Йоркийн Бронкс амьтны хүрээлэнгийн бар шинэ Ковид-19 халдвар авсныг албаныхан Ням гарагт мэдэгджээ. Энэ бол зөвхөн АНУ-д биш, дэлхийн дахинд бар халдвар авсан анхны тохиолдол юм.
Надя нэртэй, дөрвөн настай эмэгчин барнаас ханиадны шинж тэмдэг илэрсэн тул оношлоход коронавирусийн халдвар авсан нь тогтоогдсон тухай Wildlife Conservation Society байгууллага мэдээлжээ.
Надягаас гадна нийт зургаан бар, арслангаас халдварын шинж илэрч байгаа гэнэ. Тэдгээр амьтдад амьтны хүрээлэнгийн ажилтан халдвар тараасан гэж үзэж байгаагаа АНУ-ын хөдөө аж ахуйн яам мэдэгдсэн байна. Бронкс амьтны хүрээлэн гуравдугаар сарын 16-наас хойш хаалттай байгаа юм.
Шинэ коронавирусийн халдвар нь хүнээс хүнд дамжиж байгаа. Харин амьтанд халдсан цөөн тохиолдол бүртгэгдсэн юм.ь Жишээ нь Хонг Конгт өнгөрсөн сард гэрийн тэжээвэр нохой халдвар авсан нэг тохиолдол бүртгэгдэж байв.
Эх сурвалж: BBC