Энэ мэдээ хуучирсан буюу 2020/04/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.

УИХ-ын хаврын чуулганы нээлт өнөөдөр болно

Ангилал
Улс төр
Огноо
Унших
2 минут 51 секунд

Монгол Улсын Их Хурлын 2020 оны хаврын ээлжит чуулганы цахим нээлт өнөөдөр 12 цагт болно.Нээлтийн дараа УИХ дахь намын бүлэг, зөвлөлүүд хуралдаж, энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлуудад санал дүгнэлтээ нэгтгэнэ.

04 дүгээр сарын 06-ны Даваа гарагт гарагт:                                                                                                                                                                                                                                                

  • Улсын Их Хурал дахь Монгол Ардын намын бүлгийн хуралдаан “Төрийн ордны их” танхимд;
  • Улсын Их Хурал дахь Ардчилсан намын зөвлөлийн хуралдаан “Их Эзэн Чингис хаан” танхимд;
  • Улсын Их Хурал дахь Шударга Иргэдийн Нэгдсэн Эвсэл намын зөвлөлийн хуралдаан В” танхимд тус тус хуралдана.

Хаврын чуулганаар хамгийн эхэнд хэлэлцэх асуудлууд нь УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, “Коронавируст халдвар /СОVID-19/-ын цар тахлын үед иргэдийн эрүүл мэнд, орлогыг хамгаалах, ажлын байрыг хадгалах, эдийн засгийг идэвхжүүлэх багц арга хэмжээний тухай” тогтоолын төсөл, Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн  төслийг хэлэлцэнэ. Мөн Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Төрийн аудитын хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, “АЛСЫН ХАРАА-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн үзэл баримтлал, “Өвөрхангай аймгийн Арвайхээр, Тарагт сум, Баян-Өлгий аймгийн Өлгий, Бугат сумдын хилийн цэсэд өөрчлөлт оруулах тухай” тогтоолын төслийг хэлэлцэх юм.

Дональд Трамп амны хаалт зүүх зөвлөмжийг дагахгүй
Дональд Трамп амны хаалт зүүх зөвлөмжийг дагахгүй
 
Европын сэргээн босголт, хөгжлийн банк үүсгэн байгуулах тухай хэлэлцээрт оруулсан нэмэлт, өөрчлөлтийг соёрхон батлах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ
Европын сэргээн босголт, хөгжлийн банк үүсгэн байгуулах тухай хэлэлцээрт оруулсан нэмэлт, өөрчлөлтийг соёрхон батлах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/04/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.