Энэ мэдээ хуучирсан буюу 2020/04/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Дональд Трамп амны хаалт зүүх зөвлөмжийг дагахгүй

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
2 минут 49 секунд


Түлхүүр мэдээлэл:

  • Амны хаалт зүүх зөвлөмж гаргасан
  • Дональд Трамп зөвлөмжийг дагахгүй гэдгээ мэдэгджээ.
  • Харин эсрэг намын нэр дэвшигч зөвлөмжийг дагах нь зөв гэж үзжээ.

Өнгөрсөн Баасан гарагт АНУ-ын засаг захиргаа шинэ коронавирусийн тахалтай тэмцэх зөвлөмждөө анх удаа амны хаалт зүүх шаардлагыг нэмж оруулсан билээ.

 

Анхнаасаа Ковид-19 халдварын эрсдлийг хүлээн зөвшөөрөх дургүй байсан ерөнхийлөгч Дональд Трамп энэ зөвлөмжийг дагахгүй гэдгээ мэдэгджээ.

Цагаан ордонд болсон хэвлэлийн хурлын үеэр Трамп:  “Манай эрүүлийг хамгаалах байгууллага эмнэлгийн бус зориулалттай даавуун амны хаалт хэрэглэхийг зөвлөмждөө нэмсэн. Гэхдээ энэ бол тухайн хүний шийдэх хэрэг. Би лав амны хаалт зүүх бодолгүй байна” гэсэн юм.

Харин түүнтэй ирэх арваннэгдүгээр сард өрсөлдөх магадлалтай болоод байгаа Ардчилсан Намын Жо Байден амны хаалт зүүх бодолтой байгаагаа Ням гарагт хэвлэлд ярьжээ.

Сэтгүүлч түүнээс зөвлөмжийг дагах эсэхийг асуухад Байден “Тэгэлгүй яахав. Шинжлэх ухааны дүгнэлт, экспертүүдийн зөвлөгөөг дагах нь хүн бүрийн хийх ёстой зүйл” гэж хариулсан байна.

Дэвсгэр мэдээлэл: Өнгөрсөн долоо хоногт цагаан ордонд болох Ковид-19 тахлын нөхцөл байдлыг танилцуулах хэвлэлийн хурлын үеэр АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп анх удаа амны хаалт зүүхийг Америкчуудад уриалахаар төлөвлөж байжээ.

                                                                                                                                                                                                                                            Эх сурвалж: The Guardian

ОХУ тусгай нислэгүүдээ зогсоолоо
ОХУ тусгай нислэгүүдээ зогсоолоо
 
Маргааш: Улаанбаатарт -14 хэм хүйтэн
Маргааш: Улаанбаатарт -14 хэм хүйтэн
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/04/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.