Энэ мэдээ хуучирсан буюу 2020/04/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Сайн” ломбардыг дээрэмдсэн гурван этгээдийг илрүүлжээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 2 секунд

Баянзүрх дүүрэгт байрладаг “Да хүрээ” захын орчмын “Сайн” ломбард болон Сүхбаатар дүүргийн “Бан Бан” ломбардуудыг дээрэмдсэн этгээдүүдийг илрүүлжээ. Уг гэмт хэргийг гуравдугаар сарын 30-нд 1985-1986 онд төрсөн гурван этгээд бүлэглэн үйлдсэн гэдгийг цагдаагийн байгууллагаас мэдээллээ.

Хэргийг тодруулбал, тус ломбардыг 30-35 насны гурван эрэгтэй буюу 35 настай иргэн, 34 настай иргэн, 32 настай иргэн нар бүлэглэн дээрэмдсэн байна. Тэд урьд өмнө "хүнийг алах" болон "дээрэмдэх" гэмт хэргээр удаа дараа ял шийтгэгдэж байсан этгээдүүд байжээ.

Хэргийн урьдчилсан шалгалтаар тус этгээдүүд 13 сая төгрөгийг бэлнээр авч, 1600 гаруй нэр төрлийн 200 орчим сая төгрөгийн эдлэлийг дээрэмдсэн гэх мэдээлэл байна. Шалгалтын ажиллагаа Баянзүрх дүүргийн Цагдаагийн газрын гуравдугаар хэлтэст үргэлжилж байна.

Дэлхийг сүйрүүлэхүйц том хэмжээтэй солир зөрж өнгөрнө
Дэлхийг сүйрүүлэхүйц том хэмжээтэй солир зөрж өнгөрнө
 
ФОТО: АН-ын бүлгийн хуралдаанд ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл танилцуулга хийж байна
ФОТО: АН-ын бүлгийн хуралдаанд ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл танилцуулга хийж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/04/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.