Дэлхийг сүйрүүлж чадахуйц том хэмжээтэй "1998 OR2" солир дөрөвдүгээр сарын 29-нд дэлхийгээс 6.2 сая км-ын зайд зөрж өнгөрнө хэмээн NASA мэдээлжээ.
NASA-гийн солирын ажиглалтын хөтөлбөр Твиттер хуудсандаа "1998 OR2 солирын талаар санаа зовох зүйл байхгүй. 1.8 - 4.1 км өргөнтэй уг солирын зөрж өнгөрөх зай нь дэлхий болон сарны хооронд дахь зайнаас 16 дахин хол” хэмээн жиргэсэн байна .
Энэхүү солир хэдий том боловч дэлхийгээс холуур, аюулгүй өнгөрөх ба одон сонирхогчид жижиг хэмжээний телескопоор харах боломжтой юм байна. Мөн жижиг дурангүй ч солирын зөрж өнгөрөх үйл явцыг харах сонирхолтой хүмүүс “Virtual Telescope” хуудсаар орж шууд бичлэгээр үзэх боломжтой аж.