Засгийн газрын хуралдаанаар хэлэлцсэн асуудлаар мэдээлэл хийж байна. Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулан ОХУ-аас БНХАУ руу байгалийн хий дамжуулах хоолой барих төслийн талаар мэдээллээ.
Шадар сайд С.Амарсайхан "Байгалийн хийн хоолой төсөлтэй холбоотой асуудлаар хоёр тал ТЭЗҮ-ийг боловсруулж дуусан албан ёсоор төслийн дараагийн шатны ажил эхэлж байна. Анх 2019 оны арванхоёрдугаар сард Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ерөнхий сайд байхдаа ОХУ-д айлчилж, тэр үеэр энэ ажлыг эхлүүлэх бичиг баримтад гарын үсэг зурж байсан бол өнөөдөр албан ёсоор дараагийн шатны ажилд орох боломж бүрдэж байна. 2023-2024 оноос өмнө Үндсэн ажлын зургийн төсөл хөтөлбөрүүдээ төлөвлөгөөгий дагуу нарийвчилж гарган ТЭЗҮ-ийг баталгаажуулж, үндсэн ажилдаа орно. Хоёр талын ерөнхийлөгчидтэй Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнгөрсөн долдугаар сард утсаар холбогдуулан энэ төслийг эрчимжүүлэх талаар санал солилцсон. Хоёр улсын төрийн тэргүүнүүд төслийг эрчимжүүлэхэд байр сууриа нэгтгэж ажиллаж байгаа" гэв.