Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Н.Өнөрцэцэг: Хөгжлийн банкнаас гаргасан 55,3 хувийн чанаргүй зээлийн ард улс төрчид байгаа нь нотлогдсон

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 11 секунд

Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлээс өнөөдөр Н.Өнөрцэцэг, Н.Баасандамба, Ж.Мядагбадам, У.Оргилмаа. Б.Ууганбаяр нар Хөгжлийн банкны чанаргүй зээлийн асуудалтай холбоотойгоор мэдээлэл хийлээ.

Энэ үеэр сэтгүүлч Н.Өнөрцэцэг дараах мэдээллийг өглөө. Тэрбээр "УИХ-ын гишүүн, БШУ-ы сайд асан Ё.Отгонбаярын сэтгүүлч нар луу чиглэсэн сүрдүүлэгтэй холбоотойгоор хэвлэлийн хурал хийж байна. Өнгөрсөн долоо хоногт Хөгжлийн банкнаас гаргасан зээлийн 55,3 хувь нь чанаргүй зээлийн ангилалд орсон. Хууль хяналтын байгууллагад хандаж байж мөнгөө авна гэсэн үг. Сэтгүүлчид уг баримтыг дутуу гэж үзэж байна.

Энэ компаниудын тоо нэмэгдэх хандлагатай байна. 55,3 хувийн чанаргүй зээлд 26 компанийн авсан 841 тэрбум төгрөг нь төлөгдөхгүй байна гэдэг нь ноцтой. Уг 26 компанийн ард улс төрчид байгаа тал дээр судалгаа хийж эхэлсэн. Баримтыг ухахад ихэнх нь улс төрч нартай хамааралтай байгаа нь баримтаар нотлогдсон" гэв.

Хоёрдугаар сарын 28-наас 100 хувь танхимаар хичээллэнэ
Хоёрдугаар сарын 28-наас 100 хувь танхимаар хичээллэнэ
 
Урсгал сөрсний улмаас 4 машин мөргөлдөж, түргэний машины жолооч хавчуулагдаж, эмч гэмтжээ
Урсгал сөрсний улмаас 4 машин мөргөлдөж, түргэний машины жолооч хавчуулагдаж, эмч гэмтжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.