УИХ-ын Хууль зүйн байнгын хорооноос Намрын чуулганы хугацаанд хийсэн ажлаа танилцуулж, хаврын чуулганаар УИХ-д өргөн барьж, хэлэлцүүлэх хуулийн төслүүдийг танилцууллаа.
УИХ-ын гишүүн С.Бямбацогт "Хаврын чуулганаар Хууль зүйн байнгын хороонд хэлэлцэхээр төлөвлөсөн олон асуудал байгаа. Өргөн баригдаад, хэлэлцүүлэх шатандаа яваа хуулиудаас дурдахад Архидан согтуурахтай тэмцэх тухай хууль хэлэлцэгдэж хаврын чуулганаар батлагдана. Энэ бол нэлээд том хууль. Архи бол өнөөгийн нийгмийн шүдний өвчин болсон асуудал. Энэ хуулийг шинэ шатад гаргах хуулийн шинэчилсэн найруулгыг бид хэлэлцэж батална. Гэмт хэрэг, зөрчлөөс сэргийлэх тухай хуулийн төслийг мөн хэлэлцэж УИХ-аар батална.
Иргэний хууль, Захиргааны ерөнхий хууль, дампуурлын тухай хууль зэргийг өргөн барихаар төлөвлөсөн байгаа" гэв.