Коронавирусний халдвар авч батлагдсан иргэд нийслэлд ажиллаж буй 12 түр амбулаториор үйлчлүүлэх боломжтой юм. Амбулаториуд ажлын өдрүүдэд 09:00-20:00 цаг, амралтын өдрүүдэд 10:00-15:00 цаг хүртэл ажиллана.
Эдгээр түр амбулаториуд нь зөвхөн халдвар батлагдсан иргэдэд үйлчилж буй учир "Улаан бүс"-д тооцогдох юм. Тиймээс халдвар авч эдгэрсэн хүмүүс болон халдварын шинж тэмдэг илэрсэн иргэдэд үйлчлүүлэхгүй зөвхөн шинжилгээгээр батлагдсан иргэдийг хүлээн авах юм. Амбулаториудад хүүхдийн болон дотрын эмч ажиллаж байна.