Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.

УПЕГ: 260 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүллээ

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
1 минут 22 секунд

Прокурорын байгууллага өнгөрсөн долоо хоногт буюу 2022 оны нэгдүгээр сарын 17-ноос 21-ний өдрүүдэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдоос гаргасан 211 гомдол, хүсэлтийг шийдвэрлэж, мөрдөгч болон зөрчлийн хэрэг бүртгэх эрх бүхий албан тушаалтанд тодорхой ажиллагаа гүйцэтгүүлэхээр 472 даалгавар бичгээр өглөө.

Мөн гэмт хэрэг, зөрчил гарахад нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар байгууллага, албан тушаалтанд 20 мэдэгдэл, зөрчил шалган шийдвэрлэх, хэрэг бүртгэх, мөрдөн байцаах, ял эдлүүлэх ажиллагааг хэрэгжүүлэх явцад гарсан зөрчил, түүнд нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар хяналтын харьяа байгууллагуудад 5 шаардлага тус тус бичиж хүргүүллээ.

Түүнчлэн мөрдөн байцаалтын 2283 хэрэгт хяналт тавьж, 260 хэргийг яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлж шийдвэрлэв. Тодруулбал, Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 147, Хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг 11, Өмчлөх эрхийн эсрэг 79, Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг 25, Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах 3 хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

ЭМЯ: 2089 тохиолдол батлагдаж, нас баралт бүртгэгдээгүй
ЭМЯ: 2089 тохиолдол батлагдаж, нас баралт бүртгэгдээгүй
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд