УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар БНСУ, Кувейт Улс, Швейцарын Холбооны Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдуудын томилгоог хэлэлцэж байна. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуун хариулт авч байна.
УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг "Швейцар, Кувейт зэрэг нэлээд олон оронд суугаа Элчин сайд нарын ямар ажил хийснийг сайн мэдэлгүй өнгөрдөг. Өмнөх Элчин сайд нар нь ямар ажил хийж гүйцэтгээд эргүүлэн татагдаж байгааг ч сайн мэддэггүй. Гай болсон, гавьяа байгуулсныг нь ч мэдэхгүй нэг л мэдэхэд дараагийн хүн нь томилогддог. Томилогдох болохоороо олон сайхан юм яриад явдаг хэрнээ татагдах болохоороо чимээгүйхэн татагддаг. Миний ойлгосноор БНСУ-ын Элчин сайд ажилдаа хариуцлага хандсан учир эргүүлэн татагдаж байгаа гэж дуулдсан" гэв.