Сүүлийн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд 2135 хүнээс халдвар илэрлээ Улаанбаатар хотын хэмжээнд 1344 тохиолдол шинээр нэмэгдсэн бол 791 тохиолдол орон нутагт бүртгэгджээ. Харин коронавируст халдварын улмаас 3 иргэн энджээ. Ингэснээр нийт нас баралтын тоо 2016 боллоо.
Улсын хэмжээнд хэвтэн эмчлүүлж буй хүмүүсийн биеийн байдлыг авч үзвэл:
-Хөнгөн 2561
-Хүндэвтэр 4824
-Хүнд 778
-Нэн хүнд 47 байна.
Өнөөдрийн байдлаар гэрийн хяналтад 36229 хүн эмчлүүлж байгаа аж. Хэвтэн эмчлүүлж буй 8210 иргэн байна. Үүний 982 нь жирэмсэн, 1178 хүүхэд байна.