Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Өвлийн олимпод оролцох цанын тамирчид эрхээ баталгаажууллаа

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 9 секунд

Олон улсын цанын холбооноос олимпын эрх олгох тэмцээний дүнг нэгтгэж, тамирчдын чансааг эцэслэн гаргажээ. Уг чансаагаар Монгол Улсаас гүйлтийн цанын төрөлд нэг эрэгтэй, нэг эмэгтэй тамирчин олимпын наадамд оролцох боломжтой болсон гэж МҮОХ-ноос мэдээллээ.

Олон улсын цанын холбооны олимпын эрх олгох цуврал тэмцээнд ОУХМ Б.Ачбадрах, А.Энхтуул нар амжилттай оролцож, олимпын эрхийн болзлыг хангасан бөгөөд Монголын талаас нэгдүгээр сарын 24-ний дотор тамирчдын нэрийн мэдүүлгээ Зохион байгуулах хороонд илгээх юм. Б.Ачбадрахын хувьд дөрвөн жилийн өмнө Пёнчаны өвлийн олимпод мөн эрхээ аван өрсөлдөж байсан туршлагатай. Харин Тэшүүр, биатлоны олон улсын холбооноос олимпын эрхийн хуваарилалт хийсний дараа нэгдүгээр сарын 21-нд нэмэлтээр эрх авсан тамирчдыг албан ёсоор зарлах аж.

Тус хоёр төрөлд өрсөлдсөн манай тамирчид одоогоор нөөц тамирчны жагсаалтад бүртгэгдээд байна.

Өндөр насны тэтгэвэр авагч зээлээ барагдуулаагүй байхдаа нас барсан бол төрөөс чөлөөлөх хуулийн төсөл өргөн барив
Өндөр насны тэтгэвэр авагч зээлээ барагдуулаагүй байхдаа нас барсан бол төрөөс чөлөөлөх хуулийн төсөл өргөн барив
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд