Өчигдөр /2022.01.16/ нийслэлийн хэмжээнд I тунд 22, II тунд 40, III тунд 782, IV тунд 1004, нийт 1848 иргэнийг дархлаажуулжээ. Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн нийт хүн амын I тунгийн хамралт 75.1 хувь, II тунгийн хамралт 71.9 хувь, III тунгийн хамралт 50.5 хувь, нэмэлт IV тунгийн хамрагдалт 2.9 хувь байна. Зорилтот бүлгийн буюу 3024 (25.4 хувь) жирэмсэн эх, 12-15 насны 68.451 (77.0 хувь), 16-17 насны 26.991 (79.6 хувь) хүүхэд тус тус дархлаажуулалтын бүрэн тунд хамрагдлаа.
Нэгдүгээр сарын 17-23-ны өдрүүдэд нийслэлийн хэмжээнд түргэвчилсэн шинжилгээ авах зургаан цэг ажиллах юм. Үүнд:
Харин өнөөдөр /2022.01.17/ Улаанбаатар хотод суурин 158, түр 2 цэгт 160 багийн 750 эмч, ажилтан ажиллаж, 8700 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөжээ. Та өөрт ойр вакцины аль ч цэгт очиж дархлаажуулалтад хамрагдах боломжтой. Дархлаажуулалтын цэгүүд 09:00-18:00 цаг хүртэл ажиллана.
Дархлаажуулалтын цэгийг дүүрэг тус бүрээр танилцуулж байна.