Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Нэн шаардлагатай эм, эмнэлгийн хэрэгслүүдийг тусгай үүргийн нислэгээр татан авна

Ангилал
COVID-19
Огноо
Унших
1 минут 40 секунд

Эрүүл мэндийн яамны удирдлагууд ”Эм үйлдвэрийн зохистой дадал”-ын хэрэгжилтийн өнөөгийн байдал,чанар хангалт, хяналтын тогтолцоо,инноваци, дэвшилтэт техник, технологи нэвтрүүлэлт, шинэ эмийн судалгаа шинжилгээний одоогийн байдлыг үнэлэх, цаашдын зорилго, зорилтыг тодорхойлох зорилгоор Монголын эм зүйн байгууллагуудын нэгдсэн” ЭМ” холбоо ТББ-тай хамтран Эм үйлдвэрлэлийн зохистой дадал (GMP)-ын батламж бүхий Монос Фарм ХХК, Энхийн шүүдэр ХХК, Нахиа ХХК, IVCO ХХК-н эмийн үйлдвэрүүдийн үйл ажиллагаатай танилцжээ.

May be an image of 11 people, people standing and outdoors

Коронавируст халдвар (КОВИД-19)-ын 4 дэх давалгаа буюу Омикрон хувилбарын үед эм, эмнэлгийн хэрэгслийн нөөц, нөөцийн тасалдал үүсэх эрсдэлээс сэргийлж эдгээр үйлдвэрүүд эм эмнэлгийн хэрэгсэл, түүхий эдийн нөөцийг 1 сараас дээш хугацаатай бүрдүүлэн ажиллаж байна. Харин БНХАУ-аас татаж зарим түүхий эдийн нөөцүүд тулгамдаж буйг энэ үеэр хэлж байв. Тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэхээр 1-р сарын 17-нд БНХАУ-аас тусгай үүргийн онгоц нисгэж нөөцийг татан авах юм. Үүнд дуслын шингэн, дуслын системүүд болон эмнэлгийн өдөр тутмын үйл ажиллагаанд нэн шаардлагатай хэрэгслүүд багтаж байна. Хэрэв энэхүү асуудал шийдвэрлэхээр эдгээр үйлдвэрүүдийн шаардлагатай байгаа түүхий эд ачаа барааны судалгааг авч Зам тээврийн хөгжлийн яам, Гадаад харилцааны яаманд асуудлыг танилцуулж, яаралтай татан авалт хийхээр боллоо.

May be an image of 5 people, people standing and indoor

Аварга, арслан хоёрын хугацааг 2 жил болгож СУНГАХ, эсвэл одоо эрхээ хасуулсан бөхчүүдийн хугацааг 11 сар болго
Аварга, арслан хоёрын хугацааг 2 жил болгож СУНГАХ, эсвэл одоо эрхээ хасуулсан бөхчүүдийн хугацааг 11 сар болго
 
Яруу найрагч А.Лхагва “Болор цом”-ын эзэн боллоо
Яруу найрагч А.Лхагва “Болор цом”-ын эзэн боллоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.