Канадын Күбек мужийн захиргаанаас вакцинд хамрагдаагүй иргэдэд санхүүгийн торгууль ногдуулна гэж мэдэгдсэнээс хойш хэдэн цагийн дотор вакцинжуулалтын хурд огцом нэмэгдсэн талаар албаныхан мэдэгдэв.
Күбекийн эрүүл мэндийн сайд Кристиан Дубе "Урам зориг өгч байна. Сүүлийн үед үзэгдээгүй хурдтайгаар вакцинжуулалт идэвхжиж байна" гэж мэдэгджээ.
Вакцин хийлгээгүй хүмүүст оногдуулах торгууль нь эрүүл мэндийн хувьд вакцины эсрэг заалттай хүмүүст хамаарахгүй юм.
Күбекийн Засгийн газраас мужийн иргэдийн 90 орчим хувь нь вакцины нэгдүгээр тунд хамрагдсан ч хоёр, гуравдугаар тунд хамрагдаагүй иргэд мужийн нийгмийн эрүүл мэндийн тогтолцоонд дарамт болж байна гэж мэдэгдсэн байна.