Манай улсад бүртгэгдэж дельта хувилбарын давлагааны үед өдөрт 4000 орчим байсан. Омикрон хувилбар оргил үедээ 15-20 мянган тохиолдол бүртгэгдэнэ хэмээх тооцооллыг Эрүүл мэндийн сайдын зөвлөх О.Батбаяр мэдээлж байсан. Иймд омикрон хувилбарын тархалтын нөхцөл байдалтай холбогдуулан дотоодод IV тунгийн дархлаажуулалтыг эхлүүлээд буй.
IV тун омикрон хувилбараас хамгаалах гол зэвсэг болж буйг баталсан олон улсын судалгаанууд гарч эхэлжээ. Тухайлбал, Израиль улсын судалгаагаар IV тун эсрэг биеийн хэмжээг тав дахин нэмэгдүүлж байгаа аж. Мөн ӨАБНУ-ын судалгаагаар омикроны эсэд нэвтрэх чадвар нэмэгдсэн хэдий ч бүүстер тунгийн нөлөөгөөр дархлааны эсүүд олширч, богино хугацаанд вирусыг устгаж байна. Түүнчлэн II тунгаас 3 сарын дотор III тунг Файзераар хийлгэсэн бол вирусээс хамгаалах чадвар 19-27 дахин нэмэгдэж байгааг тогтоожээ.
Ташрамд дурдахад, одоогийн байдлаар манай улсад 2.8 сая тун вакцины нөөц байгаа бөгөөд энэ нь бүх нийтээрээ III болон IV тунгаа хийлгэхэд хангалттай нөөц болохыг албаныхан онцолсон.