Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шадар сайд, ЗТХ-ийн сайд нар Замын-Үүд боомтод ажиллаж байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 6 секунд

Шадар сайд С.Амарсайхан, Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар болон холбогдох албаны хүмүүс өнөөдөр Замын-Үүд боомтод очин, цар тахлын улмаас хил гааль дээр үүсээд байгаа ачаа бараа гаргах, татан авах, манай талаас хамаарах хүндрэл бэрхшээлийг бууруулах асуудлыг газар дээр нь очиж шийдвэрлэхээр ажиллаж байна.

Шадар сайд тэргүүтэй албаны хүмүүс эхлээд Замын-Үүд дэх төмөр зам болон авто замаар чингэлэг тээвэрлэх, шилжүүлэн ачих “Бүс нутгийн ложистик төв”, Гаалийн бүрдүүлэлтийн албаар орж, ачаа тээврийн ажлын бэлтгэлийг шалгажээ. Албаны хүмүүс бэлтгэл ажил бүрэн хангагдсаныг мэдээлсэн байна.

May be an image of 4 people, people standing and outdoors

Дараа нь Замын-Үүд дэх тээвэр эрхлэгчид болон тээвэр эрхлэгчдийн холбоодын төлөөлөлтэй уулзсан байна. Шадар сайд тээвэр эрхлэгчдийн асуусан асуултанд хариулт өгч тэдэнд хандан хэлсэн үгэндээ "Та бүхэн 30 жил урд хөршөөс ачаа барааг тээвэрлэн Улаанбаатар хот төдийгүй Монгол Улсын өнцөг булан бүрт хүргэж, иргэдийн хэрэглээг хангахад чухал үүрэг гүйцэтгэж ирсэн. Гэвч цар тахлын нөхцөл байдлын улмаас хил гаалиар орох ачаа бараа саатаж, улс орны хэмжээнд бараа бүтээгдэхүүний хомсдол үүсч, үнэ өсөхөд хүрч байна. Хаалттай байсан хил гааль гурван сарын дараа нээгдэх гэж байгаа учраас төр засгийн зүгээс халдвар хамгааллын дэглэмийг өндөр хэмжээнд баримтлан, бараа тээвэрлэлтийг таслалгүйгээр явуулах зорилгоор тодорхой ажлуудыг шат дараатай хэрэгжүүлэхээр бэлтгээд байна. Улс эх орны эрх ашгийн үүднээс зохион байгуулагдаж байгаа эдгээр ажлуудыг хэрэгжүүлэхэд авто тээвэрлэгчид та бүхний үүрэг оролцоо нэн чухал" гэдгийг Шадар сайд яриандаа онцолжээ.

May be an image of 4 people and people standing

May be an image of 9 people, people sitting, people standing and indoor

ТАНИЛЦ: Цахимаар авах боломжтой халамжийн үйлчилгээнүүд
ТАНИЛЦ: Цахимаар авах боломжтой халамжийн үйлчилгээнүүд
 
Л.Оюун-Эрдэнэ: Э.Бат-Үүл бол ардчилсан хувьсгалын үзэл санаандаа үнэнч үлдсэн цөөхөн хүмүүсийн нэг
Л.Оюун-Эрдэнэ: Э.Бат-Үүл бол ардчилсан хувьсгалын үзэл санаандаа үнэнч үлдсэн цөөхөн хүмүүсийн нэг
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.