УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Зээлийн хүүг бууруулах стратеги батлах тухай” Улсын Их Хурлын 2020 оны наймдугаар сарын 28-ны өдрийн 21 дүгээр тогтоолын хэрэгжилтийн явцтай танилцлаа. Танилцуулгатай холбогдуулан гишүүд асуулт асуун, хариулт авсан юм.
УИХ-ын гишүүн Г.Амартүвшин "Арилжааны банкнууд нийт гаргасан эх үүсвэрийн хэдэн хувийг нь дахин санхүүжилтэд зориулсан байдаг вэ. Зээлийн хүртээмж муу гэсэн хардлага байна. Өөрөөр хэлбэл банкууд олон жил харилцсан сайн харилцагчдаа дэмжээд шинээр зээл авья гэсэн харилцагчдаа төдийлөн дэмжихгүй, зээлийг нь гаргахгүй байна гэсэн хандлага байна. Энэ тал дээр тодорхой ахиц гарсан уу" гэж асуув.
Монгол банкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн "Ипотекийн зээл, эрүүл мэндээ хамгаалж эдийн засгаа сэргээх зээл гээд Засгийн газрын хөтөлбөрийн зээлийг оруулаад 13.8 хувьтай байна. Тэгэхээр ипотекийн зээл орохгүйгүйгээр 14.5 хувьтай байгаа. Бусад зээлийн тухайд тодруулан хэлэхэд 2020 оны наймдугаар сард стратеги баталж байхад цалин барьцаалсан зээлийн дундаж хүү 17.65 байсан бол өнөөдрийн байдлаар 14.53 хувь байна. Тэгэхээр бараг 3 нэгжээр буурчихсан байгаа. Автомшины лизингийн зээл 19.45 байсан бол 16.50 хувь байна.
Сүүлийн үед шинээр хийж байгаа своп илүү ногоон болж эхэлж байгаа. Ялангуяа своп дээр ногоон зээлтэй холбоотой санхүүжилтийн эх үүсвэр илүү түргэн шуурхай байх үүднээс Монголбанк хөнгөлөлттэй нөхцөл оруулж ирж байгаа" гэжээ.