БНХАУ-ын Шенжень хотын захиргаа хотын нутаг дэвсгэрт нохой, муурын махыг хүнсэнд хэрэглэхийг хоригложээ. Энэ нь БНХАУ-ын түүхэнд анхны тохиолдол болсон талаар ВВС мэдээллээ. Хориг ирэх тавдугаар сарын 1-нээс хэрэгжих юм байна.
Хятадын эрх баригчид зэрлэг амьтны махыг хүнсэнд хэрэглэхийг орон даяар хориглох шийд гаргасан. Шэнжень хот энэ шийдвэрийг дагахдаа нохой, муурыг нэмсэн юм байна.
Одоогийн байдлаар Тайвань улс бас нохой, муурны махыг худалдаалах, хүнсэнд хэрэглэхийг хоригложээ. Хонконгод муур, нохойг хүнэснд хэрэглэх зорилгоор хөнөөхийг хориглож, зөрчсөн хүнд зургаан сар хүртэл хорих, 640 ам.доллараар торгох шийтгэл ногдуулахаар болжээ.
Эх сурвалж: BBC