Коронавируст (COVID-19) халдварын үед хэрэглэх амьсгалын аппарат, хяналтын монитор, хүчилтөрөгч өтгөрүүлэгч, тарианы автомат шахуурга, дуслын автомат шахуурга, пульсоксиметр, халууны шил, утлагын аппарат зэрэг нэн шаардлагатай тоног төхөөрөмжүүдээр хөдөө орон нутгийн 21 аймгийн нэгдсэн эмнэлгүүдийг хангалаа.
Энэ мэтчилэн эрүүл мэндийн салбарын хэмжээнд томоохон хөрөнгө оруулалт хийж, хөдөө орон нутгийн эрүүл мэндийн байгууллагууд коронавирусын халдвараас урьдчилан сэргийлэх, эмнэлгийн тусламж, үйлчилгээний бэлэн байдлыг үе шаттайгаар хийж байна.