Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.

С.Энхболд: Дотоодод омикрон хувилбарын таван тохиолдол бүртгэгдлээ

Ангилал
COVID-19
Огноо
Унших
0 минут 51 секунд

Манай улсад өнгөрөгч нэгдүгээр сарын 7-нд омикрон хувилбарын зөөвөрлөгдсөн 12 тохиолдол илэрсэн болохыг албаныхан мэдээлсэн. Тэгвэл өнөөдөр /2021.01.09/ дотоодод омикрон хувилбарын таван тохиолдол батлагдсан болохыг Эрүүл мэндийн сайд С.Энхболд мэдээллээ. Тэрбээр "Өнөөдөр дотоодын PCR шинжилгээгээр S генийн алдагдал илэрсэн сорьцуудад хийсэн шинжилгээний дүн гарсан. Эдгээр сорьцоос омикрон хувилбарын таван тохиолдол батлагдсан. Ингэснээр манай улсад дотоодод таван тохиолдол бүртгэгдсэн болохыг албан ёсоор мэдэгдэж байна. Сүүлийн өдрүүдэд тохиолдлын тоо өдөрт 1000-аас дээш бүртгэгдэж байгаа билээ. Энэ нь цаашид тохиолдлын тоо нэмэгдэх хандлагатай байгааг илтгэж байна" гэлээ.

Сэргээн нутагшуулсан тарваганы тоо 13.6 хувиар өсжээ
Сэргээн нутагшуулсан тарваганы тоо 13.6 хувиар өсжээ
 
ХҮН намын генсекээр Д.Гантулга сонгогджээ
ХҮН намын генсекээр Д.Гантулга сонгогджээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.