Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Японд халдварын тохиолдол нэмэгдсэнээр зарим мужуудад хязгаарлалт тогтоохоор боллоо

Ангилал
COVID-19
Огноо
Унших
0 минут 45 секунд

Коронавирусний халдварын тархалт нэмэгдэж байгаатай холбогдуулан Япон Улсын Засгийн газраас Окинава, Хирошима, Ямагучи мужуудад чангатгасан арга хэмжээ авах буюу хязгаарлалт тогтоохоор шийдвэрлэжээ. Эдгээр мужуудад вирустэй тэмцэх чангатгасан арга хэмжээ нэгдүгээр сарын 9-нөөс 31-нийг хүртэл үргэлжлэх юм.

Энэ хугацаанд нийтийн хоолны газрууд болон бусад байгууллагын үйл ажиллагаа, мөн олон нийтийн арга хэмжээ зохион байгуулахыг хязгаарлахаар болов.

Япон Улсад өчигдөр бүртгэгдсэн коронавирусний халдварын тохиолдол 4000 давсан нь өнгөрсөн оны есдүгээр сарын 18-наас хойш өдөрт бүртгэгдсэн хамгийн олон тохиолдол болжээ.

Жүдо бөхийн 2022-2024 онуудад мөрдөгдөх шинэ дүрмийг танилцуулжээ
Жүдо бөхийн 2022-2024 онуудад мөрдөгдөх шинэ дүрмийг танилцуулжээ
 
Нийтийн тээврийн нийт зорчилтын орлого 2025 оны эхний дөрвөн сарын байдлаар өмнөх оны мөн үеэс 14 тэрбум төгрөгөөр өслөө
Нийтийн тээврийн нийт зорчилтын орлого 2025 оны эхний дөрвөн сарын байдлаар өмнөх оны мөн үеэс 14 тэрбум төгрөгөөр өслөө
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.