
Сингапур дахь Монгол Улсын Элчин сайдын яамны байрладаг “Parkview Square” барилгад шинэ төрлийн коронавирусний халдварт тохиолдол бүртгэгджээ.
Одоогоор тус яамны байранд халдваргүйжүүлэлт хийгдэж байгаа тул энэ сарын 1-3-н хүртэл иргэдийг өөрийн биеэр очихгүй байхыг сануулсан байна. Элчин сайдын яамны мэдээлснээр консулын үйлчилгээг цахимаар үзүүлэхээр болсон байна.
Тиймээс Сингапур улсад оршин суугаа монголчууд итгэмжлэл, тодорхойлолт зэрэг үйлчилгээг авах хүсэлтээ mongolianembassy.sg@gmail.com хаягт илгээх боломжтой аж.
Бусад үйлчилгээний талаар, мөн аливаа заавар, зөвлөгөөг ЭСЯ-ны шуурхай утас 65-83534563 болон Facebook хуудсаар дамжуулан авч болох юм байна.