Энэ мэдээ хуучирсан буюу 2020/04/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шахмал түлш хадгалах гурван агуулахыг нийслэлийн өмчид бүртгэлээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 0 секунд

Улаанбаатар хот руу түүхий нүүрс оруулах, түлшинд хэрэглэхийг хориглож айл өрхүүдийг сайшруулсан шахмал түлшээр хангах болсон билээ. Энэхүү арга хэмжээний хүрээнд Засгийн газрын 2018 оны 62 дугаар тогтоол болон Нийслэлийн ИТХ-ын 2019 оны 23/15 дугаар тогтоолоор Сонгинохайрхан, Чингэлтэй, Баянзүрх, Хан-Уул дүүрэгт нэг бүр нь 750 сая төгрөгийн өртөгтэй таван агуулах барьж, ашиглалтад оруулахаар шийдвэрлэсэн байдаг.

Тэгвэл эхний ээлжинд Сонгинохайрхан болон Хан-Уул дүүрэгт гурван агуулах барьж ашиглалтад оруулсныг нийслэлийн өмчид бүртгэж авлаа. Тэдгээр агуулахын барилгууд нь нэг ижил хүчин чадалтай гэдгийг нийслэлийн Өмчийн ашиглалт, удирдлагын газрын мэргэжилтнүүд хэлж байна. Мөн тэдгээрийн аюулгүй байдлыг хангуулахаар галын дохиоллын систем болон хяналтын иж бүрэн камер суурилуулжээ.

Судалгаа: Бизнес эрхлэгчдийн ашиг орлогын хүлээлт өмнөх оныхоос 2 дахин буурлаа
Судалгаа: Бизнес эрхлэгчдийн ашиг орлогын хүлээлт өмнөх оныхоос 2 дахин буурлаа
 
Л.Мөнхбаясгалан: Сайд Л.Энх-Амгалангийн төсөл гадаад ажилтны тоо, хувь хэмжээг хязгаарлалтгүй тогтоохоор заажээ. Ар хударгаар  батлуулахаар зэхэж байна