Түлхүүр мэдээлэл:
- Халдварын тохиолдлуудаас 20 гаруй хувиас шинж тэмдэг илрээгүй
- 14 хувь нь хүнд хэлбэрээр өвчилсөн
ОХУ-д бүртгэгдсэн коронавирусийн халдварын тохиолдлуудын 20 гаруй хувиас нь ямар нэг шинж тэмдэг илрээгүй бол 14 хувь нь хүнд хэлбэрээр өвчилснийг тус улсын хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах газрын дарга Анна Попова өчигдөр сэтгүүлчдэд мэдэгджээ.
“Өнөөдрийн байдлаар бидний оношилсон нийт өвчтөнүүдийн нэлээд хэсгээс ямар нэг шинж тэмдэг илрэхгүй байна. Зөвхөн 14 хувиас нь халуурах, ханиалгах, амьсгал боогдох зэрэг шинжүүд хурц хэлбэрээр илэрч байна” гэж тэр мэдэгдсэн юм.
Эх сурвалж: Reuters