Энэ мэдээ хуучирсан буюу 2020/04/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Улаанбаатар-Токио чиглэлийн тусгай үүргийн онгоц 13:05 цагт хөөрнө

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 58 секунд


Токиогоос Монгол иргэдийг татан авах нислэг өнөөдөр 13:05 цагт Улаанбаатараас хөөрч, Токиод орон нутгийн цагаар 19:00 цагт газардана. 

Тусгай үүргийн онгоц нь Токио хотод нэг хонож дөрөвдүгээр сарын 3-ны өглөө 08:30 минутад Улаанбаатар хот руу нисэж, 13:05 цагт газардана. 

Харин Сөүлээс иргэдээ татан авах нислэг өнөө өглөө 08:40 цагт хөөрсөн юм. Тус онгоц 12:50 цагт Сөүлд газардана. Харин 14:20 цагт Улаанбаатар руу нисэж, 17:00 цагт газардах хуваарь гарчээ.

Тус нислэгээр ХӨСҮТ-ийн эмч нар, МХЕГ-ын Улсын байцаагч нар явах бөгөөд тусгай нислэгээр эх орондоо ирэх иргэд эмч, байцаагч нарын тандалт, асуумж судалгаанд бүрэн дүүрэн, үнэн зөвөөр хариулахыг УОК, ЭМЯ-аас анхааруулж байна.

Бугын 277 ширхэг эвэр хадгалж байсан этгээдүүдийг илрүүлэв
Бугын 277 ширхэг эвэр хадгалж байсан этгээдүүдийг илрүүлэв
 
Тэгш, сондгой дугаарын хязгаарлалт хийх эсэх санал авч эхэллээ
Тэгш, сондгой дугаарын хязгаарлалт хийх эсэх санал авч эхэллээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/04/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.