Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Франц Улс хөл хорионы шинэ хязгаарлалт тогтоолоо

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
1 минут 6 секунд

Франц улс ковидийн хязгаарлалтыг чангатгалаа. Тухайлбал, нэгдүгээр сарын 3-наас эхлэн боломжтой хүмүүс зайнаас ажиллах ёстой болж, олон нийтийн цугларалтыг 2,000 хүнээр хязгаарлахаар болов.

Бямба гарагт Францад 100,000 гаруй шинэ халдвар бүртгэгдсэн нь тахал эхэлснээс хойш тус улсад бүртгэгдсэн хамгийн өндөр тохиолдол юм.

Францын Ерөнхий сайд Жан Кастекс Засгийн газрын хуралдааны дараа хийсэн хэвлэлийн бага хурал дээр шинэ арга хэмжээг танилцуулах үеэрээ цар тахал "эцэс төгсгөлгүй кино шиг" санагдаж байгаа талаар хэлжээ.

Хязгаарлалтын хүрээнд шөнийн цэнгээний газрууд хаалттай байх юм. Мөн хоёрдугаар тунгийн вакцин хийлгэснээс хойш дөрвөн сарын дараа нэмэлт тун хийх хоорондох хугацааг гурван сар болгон богиносгож байна.

Гэхдээ бүрэн хөл хорио тогтоохгүй ба сургуулиуд төлөвлөсний дагуу нэгдүгээр сарын 3-нд нээлтээ хийхийг онцолсон байна.

Хөвсгөл аймагт малын гоц халдварт шүлхий өвчин хурдацтай тархаж байна
Хөвсгөл аймагт малын гоц халдварт шүлхий өвчин хурдацтай тархаж байна
 
Б.Баасандорж: УИХ-ын гишүүн Д.Цогтбаатарт холбогдох Дээд Шүүхийн шийдвэр албажиж ирээгүй байна. УИХ яаж хэлэлцэх зохицуулалтгүй болчхоод байгаа