Парис дахь Монгол Улсын Элчин сайдын яамнаас мэдэгдэл гаргажээ. Мэдэгдэлд "Сүүлийн өдрүүдэд Парисын зарим дүүрэг, Нантэрр, Марсель, Лион, По, Тулуз, Рэнн, Борду зэрэг олон хотуудад үймээн, эмх замбараагүй байдал үүсээд байгаатай холбогдуулан Францад амьдарч ажиллаж буй иргэд болон түр зочилж буй иргэд өндөр сонор сэрэмжтэй байж, үймээн болж буй газруудад зорчихгүй байхыг зөвлөж байна.
- Зургаадугаар сарын 30-ны өдрийн 21/22 цагаас Иль-дө-Франс мужид автобус, трамвайн тээврийг өглөө хүртэл ирэх өдрүүдэд зогсоох, зарим хотод насанд хүрсэн хүнгүйгээр 18 наснаас доош насныхан зорчихыг хориглох, хөл хорионы арга хэмжээг авахаар цагдаа, засаг захиргааны байгууллагууд зарлаж байгааг анхаарна уу.
Мөн урьдчилан авсан зөвшөөрөлгүйгээр дрон нисгэж зураг авах хориотой болохыг аялагч иргэдэд сануулъя" гэжээ.