УИХ-ын намрын ээлжит чуулганы үдээс хойшхи хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар цар тахлын хуулийн нэмэлт, өөрчлөлтийн талаар хэлэлцэж байна. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуун, хариулт авч байна.
УИХ-ын гишүүн С.Одонтуяа "Би УИХ-ын дэд даргын хувьд саналаа хэлье. УИХ-д хуулийг дураараа өөрчилдөг, хууль хэрэгжүүлдэггүй байдал газар авлаа. Үндсэн хуулийн асуудлууд ч үүсэж байна. Үндсэн хуульд зааснаар хууль тогтоох, төсөв батлах, хяналт тавих нь УИХ-ын онцгой эрхэд хамаарна гэсэн байгаа. Ард иргэдээ төлөөлж төрийн эрхийг барьж байгаа гишүүд бид ард түмнээсээ асуух хэрэгтэй. МАН-ын бүлэгт хангалттай эрх мэдэл байна.
Дөрвөн жилийн хоёр жилд нь бүх юмыг Засгийн газартаа өгч байгаа юм бол УИХ тарвал яасан юм бэ. Бидэнд хийх зүйл байна уу. 2020 оны өдийд байдал хүнд байсан. Тэр үед энэ хууль хэрэгтэй байсан. Одоо энгийн болсон байтал яагаад УИХ-ын онцгой эрхэд халдаад байна вэ. Бид МАН-ынхны сонгуулийн бялууг хуваалгах гэж ковидын хуулийг батлаагүй. Үүнийгээ хасах хэрэгтэй. Хичнээн сунгах гэсэн юм бэ. Сунгаад сунгаад нас баралт буурахгүй байна" гэв.