Энэ мэдээ хуучирсан буюу 2020/04/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Туркменистан улс коронавирусний тухай ярьсан хүмүүсийг баривчилах шийдвэр гаргалаа

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
1 минут 42 секунд

Түлхүүр мэдээлэл:

  • Туркменистан улсын ерөнхийлөгч "коронавирус" гэх үгийг хэлэхийг хориглож, хэлсэн хүмүүсийг баривчлах шийдвэр гаргажээ.
  • Мөн өмнө нь хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр тараагдаад байсан коронавирустэй холбоотой мэдээллүүдийг эргүүлэн татаж байгаа аж.
  • Тус шийдвэрийн хэрэгжилтийг хянахаар энгийн хувцастай цагдаа нар гудамжинд гарч эргүүл хийж байна.

Төв Азийн Туркменистан улсад одоогоор коронавирусний тохиолдол илрээгүй байгаа билээ. Тэгвэл тус улсын ерөнхийлөгч Гурбангулы Бердымухамедов "коронавирус" гэдэг үгийг хориглох зарлиг гаргажээ.

Энэхүү зарлигийн дагуу хэвлэл мэдээллийн хэрэгслүүд тус үгийг ашиглахгүй, иргэд олон нийтийн газар байхдаа хэрэглэж болохгүй юм байна. Мөн өмнө нь тараагдаад байсан коронавирусээс сэргийлэхийг уриалсан хэвлэлүүдийг эргүүлэн татаж байгаа аж

Энэхүү зарлигийн хэрэгжилтийг гүйцэлдүүлэх үүднээс энгийн хувцастай цагдаа нар олон нийтийн газраар эргүүл хийн "коронавирус" гэж ярьсан хүмүүсийг баривчилж эхэлжээ. Тэгвэл Олон улсын сэтгүүлчдийн холбооны гишүүн Жан Кавилер:

"Мэдээллийг няцаах, нуун дарагдуулах гэсэн энэ шийдвэрээс болж энгийн иргэд л хохирох болно. Олон улсын байгууллагууд хамтран энэхүү хүний эрхэд халдсан шийдвэрийг цуцлуулах тал дээр анхаар ажиллах хэрэгтэй" гэж хэлсэн байна.

Туркменистан нь коронавирусийн голомт болоод байгаа Иран улстай хиллэдэг бөгөөд одоогийн байдлаар хилүүдээ бүрэн хаагаад байгаа аж. 

Дэвсгэр мэдээлэл: Туркменистан бол хэвлэлийн эрх чөлөө маш хязгаарлагдмал бөгөөд энэ тал дээр дэлхийд сүүл мушгидаг орон юм.
Д.Нямхүү: БНСУ-аас ирсэн Туркийн хоёр иргэнээс коронавирус илэрлээ
Д.Нямхүү: БНСУ-аас ирсэн Туркийн хоёр иргэнээс коронавирус илэрлээ
 
Эрх мэдлээ урвуулан ашиглаж ажилд авсан хүндээ ажил хийгээгүй байхад цалин, урамшуулал олгодог байжээ
Эрх мэдлээ урвуулан ашиглаж ажилд авсан хүндээ ажил хийгээгүй байхад цалин, урамшуулал олгодог байжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/04/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.