Энэ мэдээ хуучирсан буюу 2020/04/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Д.Нямхүү: БНСУ-аас ирсэн Туркийн хоёр иргэнээс коронавирус илэрлээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 58 секунд

Коронавируст халдвартай холбоотой цаг үеийн асуудлаар ЭМЯ, ХӨСҮТ-ээс мэдээлэл хийж байна.

ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү : Өнөөдрийн байдлаар 2272 иргэн тусгаарлалт, ажиглалтад байна. Токио-Улаанбаатар тусгай үүргийн нислэгээр ирсэн 25 иргэнд 3 удаагийн давтан шинжилгээ хийлээ. Коронавирус илрээгүй. Мөн улсын хэмжээнд уушигны хатгалгаагаар өвдсөн 23 иргэний сорьцыг санамсаргүй түүврийн аргаар цуглуулан шинжилгээ хийсэн. Коронавирусний халдвар илрээгүй.

БНСУ-аас энэ сарын 28-нд тусгай үүргийн онгоц ирж өөрсдийн иргэнээ авсан. Тэр онгоцоор Турк улсаас Монгол улсад суугаа элчин сайдын ажилтны ар гэрийн 3 хүн ирсэн. Тэдгээрээс 2 иргэнд нь коронавирус илэрлээ. Ойрын хавьтлын 10 хүнийг тусгаарласан. Одоогийн байдлаар ХӨСҮТ-д 220 иргэн тусгаарлалт ажиглалтанд байна.

Владимир Путиний 2036 он хүртэл эрх мэдлээ сунгах санаархалд коронавирус саад боллоо
Владимир Путиний 2036 он хүртэл эрх мэдлээ сунгах санаархалд коронавирус саад боллоо
 
МИАТ: Бахрейнд байгаа МИАТ-ийн ажилтнуудыг авахаар Манилагаас Бахрейн руу нислэг үйлдэх гэж байсан нислэгийг аюулгүй байдлаа бодож цуцалсан