Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Орон нутгаас гарал үүсэл нь тодорхойгүй шатахууныг нийслэл рүү зөөж байна“

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 21 секунд

Шатахууны чанар, үнийн асуудлаар Шатахуун хэрэглэгчдийн холбоонооc өнөөдөр /2021.12.23/ мэдээлэл хийлээ. Энэ үеэр Шатахуун хэрэглэгчдийн холбооны гишүүн н.Тамир "Сүүлийн өдрүүдэд шатахууны үнэ өдрөөс өдөрт нэмэгдэж, үнийн чөлөөт нэрийн дор импортлогч компаниуд үнийг нэмэгдүүлж байгаа. Шатахуун бол суурь үнэд нөлөөлдөг стратегийн чухал бүтээгдэхүүн юм. Стратегийн ач холбогдолтой шатахуунаа импортоор гадны улс орноос авдаг хараат орон. Өнөөдөр үнийн өсөлт дор иргэд амьдарч байна. Шатахууны үнийг бууруулах, чанар стандартыг сайжруулах, хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах талаар огт оролдлого, санаачилга гаргалгүй өнөөдрийг хүрсэн. Харин өөрсдөө төрийн бодлого, хууль шийдвэрийг үргэлж өөрсдийн талд ашигтай байдлаар гаргуулж, үнийн үр өгөөжийг иргэдэд бус өөрсөддөө шингээж ирсэн" гэв.

Хяналт шалгалтын талаар Монголын шатахуун хэрэглэгчдийн холбоо ТББ-ын гүйцэтгэх захирал Б.Сайнбаяр "Нийгмийн сэдэв болж, сошиалаар гарч ирсэн үед л шалгалт хийх боллоо. Хяналт шалгалтыг тогтмол хийдэг байх хэрэгтэй. Төр өнөөдөр энэ үүргээ гүйцэтгэж чадахгүй байгаа.

Нефтийн нэмэлт бүтээгдэхүүний хилээр орж ирэх тоо хэмжээ 30-40 дахин багассан. Гэтэл Баян-Өлгий, Ховдын боомтоор орон нутгийн хэлэлцээрийн дагуу гарал үүсэл нь тодорхойгүй шатахуун оруулж ирж байна. Гарал үүсэл нь тодорхойгүй шатахууныг оруулж ирээд, нийслэл рүү зөөгөөд байгаа юм. Роснефть компанийн шатахуун нь вагоноор орж ирдэг. Гэтэл гарал үүсэл нь тодорхойгүй шатахуун нийслэл рүү орж ирээд байгаа учраас чанаргүй шатахууны асуудал гарч ирээд байна. Баян-Өлгий аймагт АИ92 бензиний үнэ 2580, Ховдод 2600 төгрөг. Импортлогч компаниуд цаанаас оруулж ирсэн шатахуунаа Улаанбаатар хотоос зөөж байгаа мэтээр тээврийн хөлсөө нэмж хөдөө орон нутагт борлуулж байна. Энэ бол шударга өрсөлдөөн биш" гэлээ.

С.Амарсайхан: Замын-Үүд талд 900 га газар, Эрээн талд 903 га газар эдийн засгийн чөлөөт бүс байгуулна
С.Амарсайхан: Замын-Үүд талд 900 га газар, Эрээн талд 903 га газар эдийн засгийн чөлөөт бүс байгуулна
 
“Номин талст” хамтлагийн дуучин А.Хаянхярвааг Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнажээ
“Номин талст” хамтлагийн дуучин А.Хаянхярвааг Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнажээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.